■ 훈민정음(訓民正音)을 만든 이유
-훈민정음은 백성을 가르치는 바른 소리-
훈민정음 서문에 나오는 ‘나랏말씀이 중국과 달라 한자와 서로 통하지 않는다.’ 는 말은 풍속과 기질이 달라 성음(聲音)이 서로 같지 않게 된다는 것이다.
“이런 이유로 어리석은 백성이 말하고 싶은 것이 있어도 마침내 제 뜻을 표현하지 못하는 사람이 많다. 이를 불쌍히 여겨 새로 28자를 만들었으니 사람마다 쉽게 익혀 씀에 편하게 할 뿐이다.”
지혜로운 사람은 아침나절이 되기 전에 이해하고 어리석은 사람도 열흘이면 배울 수 있는 훈민정음은 바람소리, 학의 울음이나 닭 울음소리, 개 짖는 소리까지 모두 표현해 쓸 수 있어 지구상의 모든 문자 가운데 가장 창의적이고 과학적이라는 찬사를 받는 문자이다.
-세종 28년-
■ 세종대왕 약력
- 조선 제4대 왕
- 이름: 이도
- 출생지: 서울(한양)
- 생년월일: 1397년 5월 15일∼1450년 2월 17일
- 재위 기간: 1418년 8월∼1450년 2월(31년 6개월)
■ Хүньминь-жонөм зохиогдсоны учир
- Хүньминь-жонөм гэдэг нь ард иргэдийг бичиг үсэгт сургах зөв аялга гэсэн утгатай -
Хүньминь-жонөм номын оршил хэсгийн ‘Хятадын ханз үсэг манай үндэсний хэлтэй тохирохгүй.’ гэсэн утгатай өгүүлбэр нь уламжлалт заншил, уг чанар нь өөр учраас авианууд нь хоорондоо адилгүй байна гэсэн үг юм.
“Ийм учраас энгийн ард иргэдийн дунд хэлэх гэсэн үгээ ч илэрхийлж чаддаггүй хүмүүс олон байдаг. Энэ өрөвдөм байдлыг харгалзан 28 үсэгтэй шинэ цагаан толгой бүтээсэн тул ард түмэн бичиг үсэг амархан сурч, ашиглах боломжтой болсон.”
Ухаантай хүн үүр цайхаас өмнө, мунхаг хүн арав хоногийн дотор сурах боломжтой гэгддэг хүньминь-жонөм цагаан толгойн үсгээр салхины чимээ, тогоруу дуугарах, тахиа донгодох, нохой хуцах чимээг хүртэл илэрхийлэх боломжтой гэдгээрээ дэлхийн хамгийн бүтээлч, шинжлэх ухаанч үсэг гэсэн сайшаал хүртсэн.
- Сэжун хааны 28-р он -
■ Сэжун хааны намтар
- Жусон улсын 4 дэх хаан
- Нэр: И Ду
- Төрсөн газар: Сөүл(Ханаян)
- Төрсөн он сар өдөр: 1397 оны 5 сарын 15∼1450 оны 2 сарын 17
- Хаан ширээнд суусан: 1418 оны 8 сар∼1450 оны 2 сар(31 жил 6 сар)